Friday, April 19 2024

Арван зургаа дахь илтгэлийг өргөн барив

Хүний эрхийн үндэсний комиссын дарга Ж.Бямбадорж өнөөдөр Хүний эрх, эрх чөлөөний талаарх 16 дахь илтгэлийг УИХ-ын даргад өргөн барилаа. Энэ үеэр тус комиссын дарга Ж.Бямбадорж “Энэхүү илтгэл нь УИХ, Засгийн газар, түүний харьяа байгууллага, олон нийтийн анхаарлыг хүний эрхийн тулгамдсан асуудалд хандуулах, хүний эрхийн зөрчлийг таслан зогсоох, эрхийн хэрэгжилтийг сайжруулах зорилгоор бодлогын түвшинд өөрчлөлт хийхэд чиглэсэн баримт бичиг юм” хэмээн хэлсэн.

Тус илтгэлд Хүүхдийн эрхийн хэрэгжилтийн зарим асуудал, Хөдөлмөрлөх эрхийн хэрэгжилтийн зарим асуудал, Цэргийн алба хаагч, ажилтны хөдөлмөрлөх эрхийн хэрэгжилт, Эрүү шүүлтээс ангид байх эрхийн хэрэгжилт, Жендэрийн эрх тэгш байдлыг хангах тухай хуулийг хэрэгжүүлэх талаар төрийн холбогдох байгууллагын үйл ажиллагааны төлөв байдлын талаарх тайланг гарган, Хүний эрхийн үндэсний комиссоос УИХ-д шийдвэр гаргуулахаар хүргүүлж байгаа саналуудыг тусгасан байна.

+ There are no comments

Add yours

You May Also Like: