Америкийн нэгдсэн улс шинэ төлөвлөгөө баталлаа

 АНУ-ын зэвсэгт хүчин 25 жилийн хугацаанд анх удаагаа Европыг хамгаалах шуурхай ажиллагааны төлөвлөгөөг баталлаа.

Энэ тухай Европ дахь НАТО-гийн Нэгдсэн зэвсэгт хүчний дээд ерөнхий командлагч, генерал Кертис Скапарротти мэдэгдэв. Мөн тэрээр Европ дахь АНУ-ын зэвсэгт хүчний командлалыг  командалдаг ажээ.

Тэрээр хэлэхдээ “Америкийн танкууд Европын нутаг дэвсгэрт эргэн ирснээс гадна Америкийн F-15, F-22 сөнөөгч-бөмбөгдөгч онгоц Европын орон зайд давамгайллаа харуулах бол Европыг хүрээлж буй далай тэнгист АНУ-ын Тэнгисийн цэргийн хүчний шуурхай анги нэгтгэлүүд ажиллаж байгаа” гэжээ.

Кертис Скапарротти “Орос улс түнш байснаа эвлэршгүй сөрсөлдөгч болж хувирсан, учир нь тус улс дахин дэлхийд ноёлох гүрэн болохыг хичээх болсон” гэж дүгнэжээ.Үүнтэй холбогдуулан  Европ дахь Америкийн Зэвсэгт хүчний командлал Оростой хамтран ажилладаг байснаа Оросыг тогтоон барихад шилжиж байна.

 ЭХ СУРВАЛЖ: tass.ru

+ There are no comments

Add yours