“Ардын Их Хурал” хөдөлгөөнийхөн зөвлөлдөнө

“Ардын Их Хурал” хөдөлгөөнийхөн хоёр танхим бүхий парламентын асуудлаарнийслэлийн зөвлөлдөх уулзалтыг зохион байгуулахаар болжээ. Өнгөрсөн долоо хоногт болсон Зөвлөлдөх уулзалтын дараа маш олон хүн “Ардын Их Хурал” хөдөлгөөнийхөнд хандаж дахин зохион байгуулахыг хүсчээ. Тиймээс  энэ удаагийн  зөвлөлдөх  уулзалт Монголын үйлдвэрчний эвлэлүүдийн Соёлын төв ордонд бямба гарагийн 10.30 цагт эхлэх юм. Монгол Улс Үндсэн хуульд өөрчлөлт оруулахдаа парламентын хоёр танхимтай байхаар хуульчилбал Ардын Их Хурал нь УИХ-аа хянах боломжийг бий болгоно. Иймд уг асуудлыг олон талаас нь олон нийтээр хэлэлцүүлж, хэрэгжүүлэхийг тус хөдөлгөөнийхөн зорьж байгаа ажээ.

+ There are no comments

Add yours