Нийслэлийн үйлчилгээний нэгдсэн төвийн Мишээл, Драгон салбар болон Баянгол дүүргийн Засаг даргын Тамгын газрын байранд зохион байгуулагдсан өдөрлөгийн хүрээнд нийт 450 гаруй иргэнд хууль, эрх зүйн үнэ төлбөргүй зөвлөгөө, үйлчилгээ өгч ажилласан байна. Тухайлбал, иргэдэд газрын харилцаа, өв залгамжлал, хөдөлмөрийн харилцаа, иргэд хоорондын зээл, шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаа, гэр бүл, үрчлэлт зэрэг сонирхсон асуудлаар зөвлөгөө өглөө.