Friday, April 19 2024

Замын цагдаагийн албанаас сэрэмжлүүлж байна

Өчигдрөөс эхлэн манай орны ихэнх нутгаар их хэмжээний нойтон цас орж, цаг агаарын нөхцөл хүндэрсний улмаас замын зорчих хэсэгт хальтиргаа гулгаа үүсч, зам тээврийн осол, хэрэг гарч болзошгүй байгааг анхааруулж буй.

Иймд иргэд, Замын цагдаагийн албанаас жолооч нар цаг агаарын нөхцөл байдал, тээж яваа ачаа, замын зорчих хэсэг гадаргууны байдалд тээврийн хэрэгслийн хурдаа зөв тохируулан анхаарал болгоомжтой замын хөдөлгөөнд оролцох, тээврийн хэрэгслийн техникийн бүрэн бүтэн байдлыг хангах, хамгаалах бүсийг тогтмол хэрэглэж аюулгүй байдлаа сайтар ханган замын хөдөлгөөнд оролцохыг зөвлөж байна.

+ There are no comments

Add yours

You May Also Like: