Шалгалтанд 37 аж ахуй нэгж оролцжээ

 Байгаль орчин, ногоон хөгжлийн сайдын 2014 оны А/05 дугаар тушаалаар батлагдсан “Байгаль орчны менежментийн төлөвлөгөө боловсруулах, хянан батлах, тайлагнах журам”-ын дагуу Нийслэлийн Засаг даргын 2014 оны 12 дугаар сарын 08-ны өдрийн А/1026 дугаар захирамж, нийслэлийн Байгаль орчны газрын даргын 2016 оны 12 дугаар сарын 07-ны өдрийн А/95 дугаар тушаалаар шинэчлэн байгуулсан нийслэлийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулж буй аж ахуйн нэгж, байгууллагуудын тухайн жилийн батлагдсан байгаль орчны менежментийн төлөвлөгөөний биелэлтийг шалгаж, дүгнэлт гаргах үүрэг бүхий ажлын хэсэг нийслэлийн нутаг дэвсгэрт байрлах 37 аж ахуйн нэгжүүдээс ирүүлсэн 2016 онд хийж гүйцэтгэсэн байгаль орчны менементийн төлөвлөгөөний биелэлтэд Нийслэлийн Засаг даргын тамгын газар, Нийслэлийн байгаль орчны газар, Туул, Хэрлэн голын сав газрын захиргаа, дүүргүүдийн Засаг даргын тамгын газар, Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газрын дүүрэг дэх мэргэжлийн хяналтын хэлтсүүд, дүүргүүдийн газрын алба, орон нутгийн байгаль хамгаалагч нартай хамтран 2016 оны 11 сарын 01-ний өдрөөс 2017 оны 02 дугаар сарын 10-ны өдрүүдэд  шалгалт явуулсан.

Ажлын хэсгийн бүрэлдэхүүн шалгалтанд хамрагдсан 37 аж ахуйн нэгжүүдийн 2016 онд хийж гүйцэтгэсэн байгаль орчны менежментийн төлөвлөгөөний биелэлтийг  Байгаль орчин, ногоон хөгжлийн сайдын 2014 оны А/05 дугаар тушаалаар батлагдсан “Байгаль орчны менежментийн төлөвлөгөө боловсруулах, хянан батлах, тайлагнах журам”-ын дагуу дүгнэхэд:

Д/ДДүүрэгАж ахуйн нэрҮйл ажиллагааны чиглэлҮнэлгээ авсан байдал
1Баянгол дүүрэгПремиум конкрет ХХКБетон зуурмаг үйлдвэрлэл  84.0 %
Улаанбаатар БҮК ХКБарилгын материал үйлдвэрлэл84.0 %
Цэцүүх трейд ХХКХимийн бодисын агуулах84.0 %
Стийл энд конкрет ХХКБарилгын материал үйлдвэрлэлДүгнэгдээгүй
2Багануур дүүрэгБагануур ХКНүүрсний уурхай88.7 %
3Багахангай дүүрэгАлтан оршихуй групп ХХКАюултай хог хаягдал дахин боловсруулах89.0 %
4Баянзүрх

дүүрэг

Заламт гол ХХКХаягдал хар тугалга боловсруулах үйлдвэр89.0 %
Нягт оршихуй ХХКБетон зуурмаг үйлдвэрлэл85.0 %
Рокмон ХХКБетон зуурмаг үйлдвэрлэл
М Си Эс кока кола ХХКХүнсний үйлдвэрлэл91.0 %
Цээцээ импекс ХХКДайрга88.5 %
5Хан-Уул дүүрэгЯдам од ХХКХайрга81.0 %
Боржигоны тал ХХКХайрга85.5 %
Эх дэлгэр мөрөн ХХКХайрга89.3 %
Цоросжамбаа ХХКХайрга83.8 %
Элит гурван багана ХХКХайрга80.8 %
6Сонгинохайрхан ДүүрэгТөгс зуурмаг ХХКБетон зуурмаг үйлдвэрлэл85.0 %
М Кей Ай ХХКБетон зуурмаг үйлдвэрлэл83.0 %
Рокмон бюлдинг ХХКБетон зуурмаг үйлдвэрлэл87.0 %
Ялгуусан ХХКХайрга86.0 %
Эврийдейферм ХХК
Мах импекс ХХКХүнсний үйлдвэрлэл
Орд констракшн ХХКХимийн бодисын агуулах84.0 %
7Налайх дүүрэгБласт ХХКЭмульсийн тэсрэх бодис үйлдвэрлэх83.0 %
Шохой цагаан булаг ХХКБарилгын материал үйлдвэрлэл84.0 %
Тэрэлж сүйх ХХКЗочид буудал86.0 %
Налгар түшиг ХХКЦементын үйлдвэр80.0 %
Болор Аграмба ХХКХаягдал хар тугалга боловсруулах үйлдвэр
Мера ХХКХимийн бодисын агуулах86.0 %
Сод Монгол ХХКШатахуун түгээх станц
Гэрэлт орд ХХКШавар84.2 %
Хонгда интернейшнл ХХКШавар85.0 %
Бүти ХХКЭлс90.1 %
Хуалян ХХКШавар84.4 %
Ай Эф Соонс ХХКЭлс86.5 %
Шар Монгол ХХКЭлс87.8%
Хунхуа ХХКШавар84.0 %

Байгаль орчны менежментийн 2016 оны төлөвлөгөөний биелэлтийг ирүүлсэн 37 аж ахуйн нэгжүүдийн 32 аж ахуйн нэгж буюу 86.4 хувь нь биелэлт хангагдаж 5 аж ахуйн нэгж буюу 13.6 хувь хангалтгүй дүн үзүүлсэн байна.

Аж ахуйн нэгж байгууллагууд “Байгаль орчинд нөлөөлөх байдлын үнэлгээний тухай” хуулийн 9 дүгээр зүйлийн 9.9 дэх хэсэг, 14 дүгээр зүйлийн 14.1.2 дах хэсэг, Байгаль орчин, ногоон хөгжлийн сайдын 2014 оны А/05 дугаар тушаалаар батлагдсан “Байгаль орчны менежментийн төлөвлөгөө боловсруулах, хянан батлах, тайлагнах журам”-ын 3, 4 дэх хэсэгт заасны дагуу жил бүрийн 11 дүгээр сарын 01-ны дотор төсөл хэрэгжүүлэгч тухайн жилийн байгаль орчны менежментийн төлөвлөгөөний хэрэгжилтийн тайланг хүлээн авсан ажлын хэсгээр дүгнэлт гаргуулан ерөнхий үнэлгээ хийсэн байгууллагаар дараа жилд хэрэгжүүлэх байгаль орчны менежментийн төлөвлөгөөгөө баталуулж ажиллах үүрэгтэй гэж нийслэлийн Байгаль орчны газраас мэдээллээ.

+ There are no comments

Add yours