Төрийн тусгай албаны ажилтан эмэгтэй хүн хутгалж, гэмтээжээ

Төрийн тусгай хамгаалалтын газрын алба хаагч эмэгтэй хүн хутгалж, гэмтээн баяраа тэмдэглэжээ. Энэ сарын 18-наас 19-нд шилжих шөнө  Хан-Уул дүүргийн цагдаагийн хэлтэст “гэрт дайрч орж ирэн, хутгалж гэмтээлээ” гэсэн дуудлага ирсэний дагуу цагдаагийн ажилтнууд очиход сэжигтэн этгээд хохирогч эмэгтэйн зүүн эгэм тус газар хутгалж, гэмтээсэн байжээ.

Сэжигтэн этгээд Төрийн тусгай хамгаалалтын газарт ажилладаг, ахлагч цолтой 33 настай  Б гэгч байжээ. Тэрбээр энэ сарын 18-19-нд шилжих шөнийн 00 цагийн орчим Хан-Уул дүүргийн 2 дугаар хороонд уг хэргийг үйлдсэн байна. Харин хохирогч эмэгтэйг Батлан хамгаалах, хууль сахиулагчдын нэгдсэн эмнэлэгт хэвтүүлэн мэс засал хийсэн, бие нь хүнд байгаа аж. Сэжигтэн этгээд Б-г эрүүлжүүлэн өнгөрсөн ням гарагт 111-т  саатуулан хорьсон байна. Хэргийг Хан-Уул дүүргийн цагдаагийн нэгдүгээр хэлтэст шалгаж байгаа аж.

+ There are no comments

Add yours