Н.Уянга тусгай олимпийн аварга болов

 Австри улсад зохион байгуулж буй Дэлхийн залуучуудын тусгай олимпийн өвлийн наадмын эхний өдөр уулын цанын 100 метрийн гүйлтийн төрөлд Дархан-Уул аймгийн “Энэрэл” сургуулийн сурагч  Н.Уянга алтан медаль хүртжээ.

Ийнхүү Монголын баг тамирчдаас тусгай олимпийн өвлийн наадмаас анхны алтан медалийг эх орондоо авчирсан тамирчнаар Н.Уянга тодорлоо. Австри улсад  оюуны бэрхшээлтэй иргэдийн дунд зохион байгуулдаг “Дэлхийн тусгай олимп 2017” наадам энэ сарын 14-25-нд үргэлжилж байна.

Тус наадмаас Монголын баг тамирчид 1 алт, 2 мөнгө, 1 хүрэл медалийн болзлыг гүйлтийн цана болон цасны гуталтай гүйлт гэсэн төрлөөр хүртээд байгаа аж. Цасны гуталтай гүйлтийн тэмцээнд уралдсан тамирчин С.Тэмүүлэн дэд байрт шалгарч, мөнгөн медалийн эзэн болжээ.

Мөн бөмбөгтэй хоккейн баг сорилго 5 тоглолт, тойргийн 5 тоглолт, нийт 10 хүнд тоглолтыг хийж хагас шигшээд шалгарах болзлоо хангажээ.

Дэлхийн тусгай олимпийн наадамд манай улсаас бөмбөгтэй хоккей, гүйлтийн цана, цасны гуталтай гүйлтийн төрөлд 14 тамирчин, гурван дасгалжуулагчийн бүрэлдэхүүнтэй оролцож байна.

Австрийн өвлийн олимпод нийт 107 орны 3000 гаруй тамирчин өвлийн спортын  9 төрлөөр өрсөлдөж байгаа юм.

+ There are no comments

Add yours