Үндэсний лигийн аваргаар Архангайн баг тодорлоо   

  МҮСБХ, МСБХ хамтран зохион байгуулсан 21 аймгийн Үндэсний лигийн аварга шалгаруулах тэмцээний Үндэсний аваргын цувралын тав дахь тоглолт өнгөрсөн баасан  гарагт болж, аваргаар “Архангай Алтан дорнодын дайчид” баг тодорлоо. Ийнхүү 2016-2017 оны Үндэсний лигийн аварга багаар Т.Ариунболд эзэнтэй “Архангай Алтан дорнодын дайчид” баг шалгарч, цомын эзэд боллоо. Харин дэд аваргаар З.Баясгалан эзэнтэй “Сүхбаатар Альянс Тех” баг шалгарлаа.

2016-2017 оны Үндэсний лигийн Бэлэгдэлийн гарааны 5 тоглогчдыг нэрлэвэл: Carl Blair Холбон тоглогч /Сүхбаатар/, Ким Чол Мионг Шилдэг хамгаалагч /Архангай/, Э.Дөлгөөн Шилдэг довтлогч /Сүхбаатар/, Д.Гантулга Шилдэг хүчний довтлогч /Эрдэнэт Икон/, О.Энхбаатар Шилдэг төвийн тоглогч /Архангай/ нар тодорсон юм. Финалын цувралын MVP буюу хамгийн үнэ цэнэтэй тоглогч Роберт Тюрнер шалгарсан байна.

Д.Өлзий

+ There are no comments

Add yours