Үндсэн чиглэлийн биелэлт 61 хувьтай гарчээ

“Монгол Улсын эдийн засаг, нийгмийг 2016 онд хөгжүүлэх Үндсэн чиглэл”-ийн 5 бодлого, 22 зорилт, 158 арга хэмжээний биелэлт өнгөрсөн оны эцсийн байдлаар 61.2 хувьтай гарлаа.

Үндсэн чиглэлд тусгасан 158 арга хэмжээнээс 19 нь 100 хувь буюу бүрэн, 39 нь 90 хувь, 23 нь 70 хувь, 33 нь 50 хувийн биелэлттэй, бусад нь 30-аас доош хувьтай байна.

Макро эдийн засгийн бодлого 64.3, эдийн засгийн өсөлтийг дэмжих салбаруудын бодлого 52.5, бүс нутаг, хөдөөгийн хөгжил, байгаль орчны бодлого 59.6, хүний хөгжил, нийгмийг хөгжүүлэх бодлого 67.9, засаглал, эрхзүйн шинэчлэл, гадаад болон батлан хамгаалах салбарын бодлого 64.6 хувьтай гарчээ.

Цаашид Үндсэн чиглэлд тусгаан зорилт, арга хэмжээг хэрэгжүүлэхэд шаардлагатай хөрөнгө, санхүүжилтийг улсын төсөвт бүрэн тусгаж байх, төсвийн ерөнхийлөн захирагч нар жил бүрийн Үндсэн чиглэлд тусгасан өөрийн хариуцан хэрэгжүүлэх арга хэмжээний нарийвчилсан төлөвлөгөөг гаргаж, оны эхнээс жигд хэрэгжүүлэх, тухайн онд хүрэх түвшингээ бодитой тогтоохыг Засгийн газрын хуралдаанаас үүрэг болголоо.

эх сурвалж: zasag.mn

+ There are no comments

Add yours