Friday, April 19 2024

Ж.Эрдэнэбат: Ард түмэн биш, төр бүсээ чангална

Хөгжлийн банк 2012 оны гуравдугаар сарын 21-нд Засгийн газрын баталгаатайгаар таван жилийн хугацаатай, 5.75 хувийн хүүтэй 580 ам.долларын бонд гаргаж байлаа. Монгол Улсын гадаад зах зээлд хамгийн анх гаргасан энэхүү бондын эргэн төлөлтийн хугацаа маргааш дуусах байв. Энэхүү зээлийг хэрхэн төлөх тухай мэдээлэл сүүлийн хэдэн сар олны анхаарыг татаж байлаа. Төлж чадахгүй бол Монгол Улс дампуурлаа зарлана гэх мэдээлэл ч гарч байсан юм. Гэвч Засгийн газар 580 сая ам.долларын зээлийн эргэн төлөлтийг хугацаанаас нь өмнө шийджээ.

Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат өнөөдөр төрийн захиргааны төв болон төрийн өмчит улсын үйлдвэрийн газрын удирдлагуудтай уулзахдаа “Монгол Улс 580 сая ам.долларын өрөө хугацаанд нь багтааж төлж чадах уу, эсвэл дампуурлаа зарлах уу гэдэг мэдээлэл олон улсын төвшинд гарч эхэлсэн. Манай ард иргэд ч ийм болгоомжлолтой байсан. Тиймээс энэ бондын өрийг төлөх чиглэлд тодорхой санаачилга гаргаж ажилласны үр дүнд Монгол Улс өнөөдөр хугацаа тулсан өргүй боллоо. Өөрөөр хэлбэл, 580 сая ам.долларын өрөө бүрэн шийдвэрлэж чадсан” гэв. Тодруулбал, таван жилийн хугацаатай, 5.75 хувийн хүүтэй 580 сая ам.долларын бондыг долоон жилийн хугацаатай, 7.625 хувийн хүүтэй бондоор сольжээ.   

эх сурвалж: zasag.mn

 

+ There are no comments

Add yours

You May Also Like: