Боловсрол Соёл Шинжлэх Ухаан Спортын Яамыг шалгаж байна

Авлигатай тэмцэх газрын ажлын хэсэг энэ сарын 17-ны өдрөөс эхлэн БСШУСЯ-нд ажиллаж байна.

Ажлын хэсэг тус яаманд авлигын эсрэг хууль, тогтоомжийн хэрэгжилттэй  танилцах, авлигын эрсдлийн үнэлгээ хийх, авлигаас урьдчилан сэргийлэх талаар мэргэжил, арга зүйн зөвлөгөө өгөх, боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын салбарын удирдах албан хаагчдад сургалт зохион байгуулах ажлыг гүйцэтгэх юм.

Энэхүү Олон нийтийн хяналтын дэд зөвлөл нь төрийн байгууллагын ил, тод байдал, хүнд, сурталгүй, шударга ёсыг хангах, авлигын эсрэг хууль, тогтоомжийн хэрэгжилтэд иргэд, олон нийтийн байнгын хяналтыг хэрэгжүүлэх чиг үүрэгтэй юм.

+ There are no comments

Add yours