Үндэсний зөвлөлдөх хороонд их аварга Асашёорюү Д.Дагвадорж дэвшжээ

 Ардчилсан намын дотоод сонгууль ирэх дөрөвдүгээр сарын 2-нд болохтой холбогдуулан нэр дэвшигчдээ бүртгэж дууссан билээ. Хуучнаар Үндэсний зөвлөлдөх хороо буюу шинэчлэгдсэн Үндэсний бодлогын хороо 380 гишүүнтэй байх бөгөөд түүнд 511 хүн өрсөлдөхөөр бүртгүүлсэн байна. Ардчилсан намын дотоод сонгуульд шинэчилсэн бүртгэлд хамрагдсан 152 мянган гишүүн саналаа өгөх юм.

Үндэсний бодлогын хорооны гишүүнд нэр дэвшигчид дунд их аварга Асашёорюү Д.Дагвадорж нэр дэвшсэн байна. Тэрбээр Өвөрхангай аймгийн Хужирт, Хархорин, Бат-Өлзий, Уянга, Зүүнбаян-Улаан сумдыг хамардаг УИХ-ын 19-р тойрогт дэвшжээ.

+ There are no comments

Add yours