Цэргийн дээд цол хүртээлээ

Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар Дээд офицерийн албан тушаалын ангилал, цолны зэрэглэлийг үндэслэн өнөөдөр зарим хүнд цэргийн дээд цол хүртээлээ.

Зэвсэгт хүчний жанжин штабын орлогч дарга, бригадын генерал Жамбаагийн Бадамбазарт Хошууч генерал, Зэвсэгт хүчний жанжин штабын бодлого, стратегийн төлөвлөлтийн газрын дарга, хурандаа Халтарын Даваацэрэн, Зэвсэгт хүчний 016 дугаар ангийн захирагч, хурандаа Насангийн Бямбадорж, Зэвсэгт хүчний 345 дугаар ангийн захирагч, хурандаа Лхагвасүрэнгийн Гансэлэм, Онцгой байдлын ерөнхий газрын тэргүүн дэд бөгөөд штабын дарга, хурандаа Гомбожавын Ариунбуян нарт Бригадын генерал цол тус тус хүртээв.

Цолыг Монгол Улсын Ерөнхийлөгч, Зэвсэгт хүчний ерөнхий командлагч Ц.Элбэгдорж гардуулан өгөв.

ЭХ СУРВАЛЖ: http://president.mn

+ There are no comments

Add yours