ХЯТАДУУД МОНГОЛД “БАРИЛГАЧИН” НЭРЭЭР ШУРГАЛДАГ…

Залуусаа харийн нутагт хар ажил хийлгэхээр үдсэн монголчуудад хятадхаас өөр барилгачин олдохгүй байгаа бололтой. Хөлөөр нэг хөглөрч, хүчтэй дийлж амьдардаг ертөнцөд мэндэлсэн тэд, уужим дэлгэр нутагтаа, уух ус, идэх хоол нь сул хөглөрч байдаг эх нутагт маань зүгээр нэг дурлаагүй, шунаагүй. Энэ нь сүүлийн үед эгээ л шөнийн од шиг олширсон хятад иргэдийн байдлаас илт мэдэгдэх болов.

Бадарчин явсан газарт балагтай, батгана суусан газар өттэй гэдэг. Эх нутагт маань ирж, баарлаж орогносон хятадууд сүүлийн үед эрс өнгө засах болсон барилгуудын “эрлэг” юм байх. Учир нь эдгээр хятадууд л байхгүй бол Монгол Улсын нийслэлд барилга байшин босоход тун хүнд байдалд ордог юм байх. Учир нь хөлтэй нь хөлхөж хөлгүй нь мөлхөх шахам зүтгэсээр угаасаа цөөхөн монголчуудын маань урдаа барих залуусын дийлэнх нь Солонгос руу хар ажил хийхээр явчихсан болохоор, урд хөршөөс ажлын хүч болгож хятадуудыг олноор монгол нутагт маань авчирч тэдгээр хятад иргэд ийнхүү Монгол Улсын нийслэлийг барилгажуулах ажилд зүтгэх болсон гэнэ.

Тиймээс хятадуудыг хилээр оруулах, гаргах ажил хүрээгээ тэлсээр улс төрчид, эрх бүхий этгээдүүд ч “дурлах” болсоноор манай улсад цоорхой шаахай, уранхай үүргэвчнээс өөр хөрөнгөгүй хятадууд воган воганаар ирж өргөн дэлгэр Монгол орны өнцөг булан бүрд баарцаглах болж. Урдаас ирээд уурга миний уургаа аваад адуу миний… гэсэн монголын эртний хэлц үг байдаг. Өчигдөрхөн л нусаа ч чангахан татахаас эмээсэн, харцаа нуусан бүүдгэр царайтай воганаас бууж байсан хятадууд өнөөдөр дээгүүр харж, эмс охидыг нь бузарлан, эрчүүд хөвгүүдээр нь даажигнаж цагтай уралдан хувьсан өөрчлөгдөх болсон нь үнэн. Энэ утгаараа цагдаагийн байгууллагад бүртгэгдсэн хэргүүдийн багагүй хувийг барилгачин хятадуудад зодуулсан монголчуудын гомдол эзлэх болсон.

Тэр бүүхэл дуудлагын дагуу очсон төрийн тусгай албан хаагчдыг цустай нь хутгаад явуулдаг хятадуудын тоо ч цөөнгүй болж, хятад эзэнтэй зодоон хийдэг бүлгүүдийн талаар мэдээлэл гарах болж. Хятадуудын зодооны талаар цагдаагийн нэгэн ажилтан “… гаднаас нь харахад гар зодоон шиг харагдах ч яг үнэндээ тийм байдаггүй. Эхлээд ганц нэгхэн хятад байснаа хэдхэн хормын дотор л хаанаас гараад ирсэн нь мэдэгдэхгүй хятадууд бүчин шавдаг. Түүнээс гадна тэд биед харагдах ил шарх үзүүлэхгүй мөртлөө бүх биеийг нь даагдахгүй болтол нь нүдчихдэг…” хэмээх.

Баянгол, Баянзүрхэд хятадуудын зодоон их гардаг гэдэг. Цагдаагийн хэлтэст хятадуудад зодуулж хүндээр гэмтсэн монголчууд ихээр хандах болсон байна. Ийм хэрэг долоо хоногт хоёроос буухгүй байгаа талаар ч цагдаагийн ажилтан сэтгэл зовнин өгүүлж байсан юм. Үүний нэгэн жишээ нь сар хүрэхгүй хугацаанд нийслэлийн Баянгол дүүргийн нутагт болсон хятадуудын бүлэглэлийн хоёр зодоон байна. /энэ зодоонд 30-100 гаруй хятад оролцсон гэдэг юм билээ. сурв/

2006 оны есдүгээр сард тус дүүргийн Цагдаагийн хэлтэст эмэгтэй, эрэгтэй хоёр монголыг 30 гаруй хятадууд зодож байна гэсэн дуудлага ирсэн байдаг. Дуудлагын дагуу цагдаагийнхан тус дүүргийн VII хороонд байрлах нэгэн барилгын компанийн байранд ирэхэд шаардлага тавьсан монгол дарга, санхүүгийн ажилтан нарыг хятадууд бүлэглэн зодож хүндээр гэмтээсэн байсан аж. Харин тэдгээр хятадуудын бичиг баримтыг шалгахад ихэнх нь зөрчилтэй байснаас нутаг буцаах шийдвэрийг холбогдох газар нь өгснөөр тэднийг ирсэн замаар нь сурсан дууг нь дуулуулан буцаасан.

Гэтэл энэ хэргээс хагас сарын дараа барилгачин хятадууд дахиад л зодоон хийсэн. Энэ нь “Богд-Ар” барилгын компанийн хятад ажилчид. Харин хятадууд олноороо зодоон хийж, бусдын амгалан тайван байдлыг алдагдуулж байна гэсэн дуудлагын дагуу газар дээр нь зохицуулж зохих шаардлагыг тавих гэж очсон Гадаадын харьяатын асуудал эрхэлсэн төрийн ажилтанг тэдгээр хятадууд зодсон байсан. Зодохоор барахгүй, олуулаа байгаадаа эрэмшиж, зүрх нь хөөрч, омог нь хөдөлсөн хятадууд тэдгээр төрийн албан хаагчдыг элбэж зодон хүндээр гэмтээснээр эмнэлэгт хүргэсэн явдал байлаа. Манай улсад үйлдвэрлэл явуулж байгаа хятадуудын хууль бус үйлдэл газар авсан. Энэ талаарх жишээг холоос эрэх ч хэрэггүй.

2006 оны наймдугаар сард дарга нар нь оргосон хятадын 100 хувийн хөрөнгө оруулалттай “Даа Донг” ХХК-г нэрлэж болно. Эдгээр хятадууд ч яахав манай улсаас авах гэсэн бүхнээ аван арилж өгнө. Харин тэдэнд зарагдаж цаг наргүй, хамаг хүчээ шавхан ажиллаж байсан өч төчнөөн монгол иргэд л эрхээрээ хохироод үлдсэн. Мөн нийслэлийн Баянзүрх дүүргийн X хороонд байрлах хятадын 100 хувийн хөрөнгө оруулалттай “Ван Ши Да” хэмээх төмөрлөгийн үйлдвэр нь удаа дараа хууль зөрчиж мөн үйлдвэрээс гарсан хорт утаа, химийн бодис нь тус хорооны оршин суугчдын эрүүл мэндэд муугаар нөлөөлж байгааг холбогдох албаны хүмүүс олон удаа дүгнэлт гаргаж баталж байсан.

Харин бараг хоёр жилийн турш нэг хэсэг нь гомдоллож нөгөө хэсэг нь аргацаасан байдалтай явсаар уг үйлдвэрийг Нийслэлийн мэргэжлийн хяналтын газраас үйлдвэрийн эрчим хүчийг системээр нь тасалж үйл ажиллагааг нь түр хугацаагаар зогсоож, үйлдвэрийг хотоос гарахыг шаардсанаар тэднийг нутаг буцаасанаар хэрэг алдарсан. Гэвч, монголын хуулийг зөрчсөн хятадуудыг маш олноор нь нутаг буцаадаг ч тэдгээр хятадууд хэсэг хугацааны дараа манай улсад эргээд ороод ирдэг, орогнодог байдал байсаар…

Сэтгүүлч С.Баяр

\архив 2008 он\

+ There are no comments

Add yours