Хятадууд даварч, хэрхэн туйлж байгаа талаар хэвлэлээр байнга цацагддаг. Гэтэл даварсан хятадуудын үйлдэл хэрээс хэтэрсээр байгааг юу гэхэв. 20008 оны 11 дүгээр сарын 3-нд Замын-Үүдийн гаалиар нэгэн хятад иргэн Монгол Улсын нүүрсний орд газрын бүх нөөцийн зургийг авч гарахыг завдаад баригдсан байна. Уг хэргийг одоогоор Замын-Үүдийн цагдаагийн Газарт эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж байгаа болохоор холбогдох мэдээллийг өгөх боломжгүй байгаа гэсэн.

Гэхдээ ойрын эх сурвалжийн өгүүлснээр тэрхүү хятад иргэн Монгол Улсын нүүрсний бүх орд, уурхайн зураг, нөөцийн тайлан бүхий 390 хуудас нууц материалыг биедээ нуун авч явсан байна. Тэрхүү хятад иргэнийг хэн гэдэг, хаана ямар ажил эрхэлдэг болон Монгол Улсад ямар ажлаар ирж, хэд хоноод буцаж байгаа болон бусад мэдээллийг хэрэгт эрүүгийн хэрэг үүсгэсэн гэх шалтгаанаар холбогдох газраас нууцлав. Энэ ташрамд дурдахад эл өдөр буюу өнгөрсөн долоо хоногийн даваа гарагт манай улсын иргэн “Чингэс хаан” олон улсын нисэх буудлын зааланд гадаадын иргэнд динозаврын чулуужсан өндөг зарах гээд баригдсан байна. Түүнийг нисэх буудлын зааланд байрлуулсан нууц дуранд бичигдсэн үйлдлээр нь илрүүлсэн аж.

Харамсалтай нь үнэт олдворыг их үнээр зарах гэсэн ажиллагаа нь бүтэхгүй болонгуут монгол залуу хэргийн газраас зугтсан байна. Тэрбээр чулуужсан өндөгөө гаальчдад орхиод “бие засна” гэж яваад эргэж ирээгүй ажээ. Гаалийн ажилтнууд шар элсээр бүрхэгдсэн чулуулжсан өндгийг Шинжлэх Ухааны Академийн Палентлогийн хүрээлэнгийн лабораторид шинжлүүлэхээр өгсөн байна. Ингэснээр тус чулуужсан өндөг нь “Соёлын өвийг хамгаалах хууль”-аар хамгаалагдсан, ховор олдвор болох нь тоггоогджээ. Уг өндөг нь дэлхийд гайхагддаг, цэрдийн хожуу үеийн олдворт газраас олдсон байх магадлал өндөр байгаа гэнэ. Учир нь энэхүү газар нь эдүгээ хөндлөнгийн хууль бус үйл ажиллагаанаас болж ихээхэн сүйтгэгдээд байгаа гэсэн.

Сэтгүүлч Х.Ган-Ялалт

/архив 2008. 11.12/

Сэтгэгдэл үлдээх

Leave a Reply

Your email address will not be published.

Confirm that you are not a bot - select a man with raised hand:

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.