АН-ын даргыг бүртгэв

“Ардчилсан Нам”-ын даргын нэр болон дүрэмд оруулсан нэмэлт өөрчлөлтийг бүртгүүлэх тухай тус намаас гаргасан хүсэлтийг Дээд шүүх  өнөөдөр хэлэлцсэн байна.

Дээд шүүх Ардчилсан Намын даргаар Содномзундуйн Эрдэнийг сонгосныг Үндсэн хууль, Улс төрийн намын тухай болон бусад хуульд нийцэж байна хэмээн үзэж, бүртгэжээ.

С.Эрдэнэ нь энэ оны нэгдүгээр сарын 29-нд болсон намын дотоод сонгуулиар ялалт байгуулсан юм. Харин АН-ын дүрэмд оруулсан нэмэлт өөрчлөлтийн талаар ирүүлсэн баримтууд нь Улс төрийн намын тухай хуульд заасан хангаагүй байна гэж үзэж, хүлээн авахаас татгалзжээ.

+ There are no comments

Add yours