Марш,тактикийн тэмцээн хийв

Монгол цэргийн өдөр, орчин цагийн Зэвсэгт хүчний 96 жилийн ойг угтан Бүгд найрамдах Өмнөд Судан улсад үүрэг гүйцэтгэж буй 6 дугаар мотобуудлагын батальоны марш, тактик, тусгай бэлтгэлийн аварга бүлэг шалгаруулах тэмцээнийг амжилттай зохион байгуулжээ.

Энэ сарын 11-12-ны өдөр энхийг сахиулах үүргийнхээ зэрэгцээ  биеийн тамир, химийн норматив  болон хамгаалах , онолын мэдлэг шалгах зэрэг төрлээр байлдагчид өрсөлдсөн.

 Батальоны аварга шалгаруулах марш, тактик, тусгай бэлтгэлийн аварга бүлэг шалгаруулах тэмцээний гараанд 12 баг сугалааны дарааллаар гарч 3 км-ын маршрутын дагуу торон саад, гранат шидэлт, цэргийн байр зүй, ар тал, хими гэсэн цэгүүдэд дасгал, норматив гүйцэтгэв.

 Гүйлтэд  ахлах ахлагч Х.Баттулга ахлагчтай бүлэг 19 минут 54 секунт, 10 долийн амжилтаар тэргүүлжээ. Тэмцээний нэгдсэн дүнгээр Хуягт тээвэрлэгийн ротын ахлах ахлагч Х.Баттулга ахлагчтай бүлэг тэргүүн байр, байлдааны хангалтын ротын ахлах ахлагч Ц.Эрдэнэбаатар ахлагчтай бүлэг дэд байр, дэслэгч Х.Жанжинбаатар захирагчтай бүлэг гурав дугаар байрт тус тус шалгарч, аваргын цом, медаль, өргөмжлөл, үнэ бүхий зүйлийн эзэд боллоо гэж ЗХЖШ-аас мэдээллээ.

+ There are no comments

Add yours