Энэ сарын 14-25-ны өдөр болох Дэлхийн тусгай олимпийн өвлийн наадамд эх орноо төлөөлөн оролцох баг тамирчид өчигдөр Австри Улсыг зорив.

Уг наадамд өвлийн спортын 9 төрлөөр 107 орны 300 орчим тамирчин өрсөлдөх бөгөөд манай улсаас 14 тамирчин гүйлтийн цана, цасны гулгалттай гүйлт, заалны бөмбөгтэй хоккейн төрлөөр оролцох юм.

“Ялалт байгуулахад минь туслаач… Хэрэв би ялж чадахгүй бол, ялалт авч ирэх оролдлогыг минь зоригжуулаач” уриан дор зохион байгуулж буй тусгай олимп нь оюуны бэрхшээлтэй хүмүүст спортын уралдаан, тэмцээнээр дамжуулан урам өгөх, бие бялдрыг нь хөгжүүлэх, тэднийг эрүүл хүмүүстэй адил тэгш эрхтэй иргэн гэдгийг нь олон нийт, нийгэмд таниулах зорилготой бөгөөд өвлийн болон зуны олимп хоёр жил тутамд зохион байгуулдаг билээ.

Сэтгэгдэл үлдээх

Leave a Reply

Your email address will not be published.

Confirm that you are not a bot - select a man with raised hand:

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.