Өмнөд Судан улсад явж буй НҮБ-ын мандаттай UNMISS ажиллагаанд Монгол Улсын Зэвсэгт хүчний мотобуудлагын батальоны үүрэг гүйцэтгэж буй ахлагч Т.Буянзул, дэд ахлагч О.Цэнд-Аюуш нар аюултай бүсээс хоёр настай хүүхэд илрүүлжээ.

Тэд дүрвэгсдийн хуарангаас явсан хүүхдийг ийнхүү олж,  шуурхай арга хэмжээ авснаар бага насны хүүхдийг болзошгүй эрсдлээс аварч чаджээ.

Шөнийн 00.00 цагийн үед харуулын хяналтын секторт орон нутгийн гурван иргэн орж ирсэн ба бага насны хүүхэд хайж байгаа нь тодорхой болмогц НҮБ-ын цэргийн цагдаад мэдэгдэж, хүүхдийг эсэн мэнд эцэг, эхэд нь хүлээлгэн өгөв. НҮБ-ын цагдаагийн алба болон ДДХ-ын аюулгүй байдлыг сайн дураараа хангадаг “Community Watch Group”-ээс бага насны хүүхдийг гарч болзошгүй эрсдлээс цаг алдалгүй аварсан Монголын дайчдад талархал илэрхийлсэн байна.

Аврагдсан хүүгийн нэрийг Ниа Гаак гэдэг юм байна.

Сэтгэгдэл үлдээх

Leave a Reply

Your email address will not be published.

Confirm that you are not a bot - select a man with raised hand:

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.