Баянгол дүүргийн 16 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Рамада” олон улсын сүлжээ зочид буудал, “Макс Молл” худалдааны төвд өнөөдөр гал унтраах тактикийн сургууль болов.

Үзүүлэх сургалтын үеэр тус байгууллагуудын ажилтан, албан хаагчдад гал түймрийн үед өөрийгөө болон бусдыг аврах, гамшгийн үед аврах гарц хаалгаар хэрхэн гарах болон анхны тусламж үзүүлэх, гал унтраах зэрэг мэдлэг олгох сургалт явуулав.

Энэ нь Баянгол дүүргийн Онцгой байдлын хэлтэс Эрүүл мэндийн нэгдэл, МУЗН болон “Макс групп”, Рамада зочид буудал хамтран жил бүр зохион байгуулдаг өргөн хэмжээний сургууль юм. Олон улсын жишгээр улсын сүлжээ зочид буудлууд жил бүр гамшгийн асуудал хариуцсан төрийн байгууллагуудтай хамтран гал гарсан үед хэрхэн ажиллах талаар сургалт зохион байгуулдаг байна.

Сэтгэгдэл үлдээх

Leave a Reply

Your email address will not be published.

Confirm that you are not a bot - select a man with raised hand:

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.