Өнгөрсөн хоногт иргэд албан байгууллагаас цагдаагийн байгууллагад ирүүлсэн гэмт хэргийн шинжтэй 1743 хэрэг бүртгэгдсэн байна. Гарсан гэмт хэргийн дийлэнхийг нь орон байрны хулгайн гэмт хэрэг эзэлж байгаа ажээ.

Тухайлбал, Сүхбаатар дүүргийн 7 дугаар хороонд орших 10-р байрны 1-р давхарын цонхоор үл таних 2 хүн орлоо гэсэн мэдээллийг  иргэд ирүүлсэний дагуу цагдаагийн ажилтнууд шалгаснаар 10 хорооны оршин суугч Б-гийн өдөр өнжүүлэх төвд О гэгч бусадтай бүлэглэн нэвтэрч эд зүйлсийг нь хулгайлахыг завдаад баригдсан байна. Сэжигтэн этгээд О нь Баянзүрх дүүргийн 24  хорооны иргэн аж.  Хэргийг Сүхбаатар дүүргийн цагдаагийн Нэгдүгээр хэлтэст шалгаж байна.

Сэтгүүлч Г.Гэрлээ

 

Сэтгэгдэл үлдээх

Leave a Reply

Your email address will not be published.

Confirm that you are not a bot - select a man with raised hand:

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.