…Дүү маань гурван хоногийн турш дээшээ, доошоо суулгасан. Бид нарын хордлого уу, хоолноос хордлого авсан уу гэдгийг сайн мэдэхгүй болохоор түргэн дуудсан. Гэтэл түргэн маш их ачаалалтай ажиллаж байгаа. Дуудлага оройтох байх гээд бидэнд хорсол уулгахыг зөвлөсөн. Харамсалтай нь тэр зөвлөгөөг нь авч чадалгүй дүү маань өнгөрсөн. Гэхдээ бид энд хэн нэгнийг буруутгах гэсэнгүй. Харин гадуур хаа сайгүй зарагдаж байгаа баталгаагүй хоол хүнснээс болгоомжлохыг иргэддээ сануулах гэсэн юм. Магадгүй миний дүү тэр өдөр шорлого авч идээгүй байсан бол өнөөдөр бид дүүгээ алдахгүй байсан хэмээн С.Болдбаатар өгүүлсэн. 25-хан настай цэл залуухан дүүгээ тав ширхэг хуушуур, шорлогны хэрчим маханд хордон нас барсанд итгэж чадахгүй яваа нэгэн.

Харамсалтай нь хүнсний эрүүл ахуйн баталгаа алдагдсан энэ нийгэмд  хэн нэгэн яг одоо энэ цагт хаанаас, хэзээ авснаа ч мэдэхгүй алив нэгэн хүнсэнд хордсон шаналж явааг хэн ч мэдэхгүй. Ашиг хонжоо хайсан этгээдүүдийн аль нэг баар, цайны газрын баталгаагүй хүнс хэчнээн хүний амь нас эрүүл мэндийг авч одсоныг бүү мэд. Зайсан, туул голын эрэг, баар кафе, буурчийн газрын үүд бараадсан “задгай талбайн зад хямдрал” гэсэн сүржин нэртэй даржин худалдаа, түүхий, шүүрхий шорлог, хуушуур бууз, түргэн хоол борлуулагчдын эрэн үе буюу дулааны улирал ирж асуй.

Хулгайн голдуу малын мах, хувиараа хөдөлмөр эрхэлдэг иргэдийн “үйлдвэрлэсэн” энэхүү чанаргүй мах өнөөдөр нийслэлчүүд биднийг нэгээр зогсохгүй хордуулан, нөгөө ертөнц рүү илгээхээр завдаж байна.  Хэтрүүлсэн юм биш шүү. Нийслэлийн хаа сайгүй түргэн түүхий хоолны газрууд. Бараг л байшингийн булан, хашааны өнцөгт л байрлахаа шахсан энэ олон хоолны газруудад хяналт, хязгаар тун маруухан. Задгай шар айраг, зуун грамм архи, шарсан мах гэсэн гарын хуруунд багтах цөөхөн цэстэй тэдгээр газруудад албан ёсны зөвшөөрөл байдаг эсэх, ариун цэвийн наад захын шаардлага хангадаг эсэх нь бүр ч тодорхойгүй.  Тийм ч учраас цагаан цуунд дэвтээж, хагас борлуулсан түүхий мах, хаанахын ямар үйлдвэрт үйлдвэрлэсэн нь тодорхойгүй “задгай” гэгдэх шар айргаар  дайлах тэдэнд үйлчлүүлэгчид бид өөрсдөө л хяналт тавихгүй бол наана ярьвал эрүүл мэнд, цаана ярьвал  амь нас маань дээсэн дөрөөн дээр дэнжигнэх нь бий.

Хөрсний бохирдол, хүнсний аюулгүй байдал утаанаас илүүгүй аюултай.  Бохир орчинд бүтээгдсэн хүнс хэдий чанагдаж болсон ч хүнийг хордуулах мөн чанар нь байж л байдаг. Чонын ходоодтой л биш бол цуунд дэвтээж, дутуу чанасан “шорлог” нэртэй маханд хордож үхэх аюул хэн хүнийг дайрна. Тиймээс дулааны улиралд  элдэв ногооны салат, хонон өнжин хадгалсан хоолонд хордсон хүмүүс 103-ын босгыг элээдэг байсан бол шорлогт “гуядуулж”, хорхогт “мөргүүлсэн” хүмүүсийн тоо нэмэгддэг тухай мэргэжлийн байгууллагуудаас анхааруулах.

“Махчин” монголчуудын өдөр тутмын хоолыг махгүйгээр төсөөлөх аргагүй ё халуун дулааны улиралд хар махаар хоол хийж, хордож үхэхийг яарах хэрэг бидэнд байгаа гэж үү. Тэгээд ч чанарын баталгаагүй, шүүрхий голдуу цогонд хайрч үнсэнд булсан хэрчим мах монголчууд бидний үндсэн хүнсч биш, тиймээс хэн нэгний хүслээр хийсэн үнсэнд булж, цогонд хайрч, шөлөнд дэвтээсэн шорлог, хорхогийг худалдаж авахгүй, эрүүл биеэ хордуулахаа л байя, бүгдээрээ.

С.Солонго

Bottom of Form

 

Сэтгэгдэл үлдээх

Leave a Reply

Your email address will not be published.

Confirm that you are not a bot - select a man with raised hand:

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.