“Утааны эсрэг ээж аавууд” ТББ-аас энэ сарын 18-нд буюу цэргийн баярын өдөр ахин жагсахаар болжээ.

 Тодруулбал тус ТББ-аас хоёр удаа утааны эсрэг хоёр жагсаал зохион байгуулж, Засгийн газар, төрийн түшээд болон холбогдох газруудад шаардлага хүргүүлсэн ч хариу ирүүлэхгүй байгаа тул ийнхүү дахин жагсахаар болсон байна.

 Жагсаалд 300-350 хүн оролцох бөгөөд “Утааг арилга”, “Эмнэлгээ барь” гэсэн үгэн хэлбэрт орж жагсахаа Хотын захиргаанд мэдэгджээ. Жагсаал Сүхбаатарын талбайд 12:00 цагаас болох ажээ.

24tsag.mn

Сэтгэгдэл үлдээх

Leave a Reply

Your email address will not be published.

Confirm that you are not a bot - select a man with raised hand:

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.