Татварын орлого өсчээ

 Үндэсний статистикийн хорооноос Монгол Улсын нийгэм, эдийн засгийн өнгөрсөн хоёрдугаар сарын  үзүүлэлтийг танилцууллаа.

 Нийслэлд өргөн хэрэглээний барааны 65.1 хувийнх нь үнэ тогтвортой байна​

 Манай улсын хэрэглээний үнийн улсын индекс өмнөх сараас 0.9 өмнөх оны мөн үеэс 2.1 хувиар өсчээ. Энэ өсөлтөд хүнсний бараа, ундаа, орон сууц, ус, цахилгаан, түлшний бүлгийн үнэ өссөн нь голлон нөлөөлжээ.

Харин Улаанбаатар хотод хоёрдугаар сард өмнөх сараас хэрэглээний сагсны 329 нэрийн бараа, үйлчилгээний 25.2 хувийнх нь үнэ өсч, 9.7 хувийнх нь буурч, 65.1 хувийнх нь үнэ тогтвортой байна. Судалгаанд сонгогдсон хүнсний 93 нэрийн барааны 51.6 хувь буюу 48 нэрийн барааны үнэ нэмэгджээ.

     Ажилгүйдлын түвшин 2.9 хувиар буурчээ

 Манай улсын ажилгүйдлын түвшин өмнөх оны мөн үеэс 2.9 хувиар буурсан бол нэгдүгээр сараас 0.5 хувиар буурсан үзүүлэлт гарчээ. Ажил хайгч иргэдийн тоо өнгөрсөн сарын эцэст 34.1 мянга болсны 17.5 мянга нь эмэгтэйчүүд байна. Аймаг, нийслэлийн хөдөлмөр эрхлэлтийн байгууллагад эхний 2 сард ажилгүй 14.0 мянган иргэн шинээр бүртгүүлж, бүртгэлтэй байсан 1.5 мянган иргэн ажилд зуучлагдан оржээ.  Харин ажиллагчдыг цалин хөлсний бүлгээр авч үзвэл 192-300 мянган төгрөгийн цалинтай ажиллагчид 4.3 мянгаар, 300-500 мянган төгрөгийн цалинтай ажиллагчид 4.9 мянгаар буурсан үзүүлэлт гарлаа.

Ажиллагчдын сарын дундаж цалин:

Экспортын хэмжээ 212.0 сая ам.доллараар нэмэгдэв

    Улсын нэгдсэн төсвийн тэнцвэржүүлсэн нийт тэнцэл 211.7 тэрбум төгрөгийн алдагдалтай гарлаа. Улсын нэгдсэн төсвийн тэнцвэржүүлсэн тэнцлийн алдагдал өмнөх оны мөн үеэс 46.7 тэрбум төгрөгөөр буурахад орлогын өсөлт зарлагын өсөлтөөс 14.4 пунктээр илүү байгаа нь нөлөөлжээ. Улсын нэгдсэн төсвийн тэнцвэржүүлсэн орлого, тусламжийн нийт хэмжээ эхний хоёр сард 963.4 тэрбум төгрөг, зарлага, эргэж төлөгдөх цэвэр зээлийн нийт хэмжээ 1175.1 тэрбум төгрөг болсон байна. Экспортын хэмжээ өмнөх оны мөн үеийнхээс 212.0 сая ам.доллар буюу 34.6 хувиар нэмэгдсэн  бол импорт өмнөх оноос  138.9 сая ам.доллар буюу 39.5 хувиар буурчээ.

Улсын нэгдсэн төсвийн тэнцвэржүүлсэн орлого, зарлага, тэнцэл:

 Татварын орлого 192.5 тэрбум төгрөгөөр өсчээ

   Татварын нийт орлого өмнөх оны мөн үеэс 192.5 тэрбум төгрөгөөр буюу 30.7 хувиар өсчээ. Ийнхүү татварын орлого нэмэгдэхэд  татвар, төлбөр хураамжийн орлого 23.3 хувиар, орлогын албан татвар 143.6 тэрбумаар гадаад үйл ажиллагааны  орлого  66.1 хувиар өссөн нь голлон нөлөөлжээ. Харин  онцгой албан татварын орлого  23.1 хувиар буурсан байна.

+ There are no comments

Add yours