“Монгол шевро” компанийн хувьцаа 14.47 хувиар өслөө

  Хөрөнгийн биржийн өнөөдрийн арилжаагаар  “I”, “II, “III” ангилалд бүртгэлтэй 27 хувьцаат компанийн 62 743 ширхэг хувьцаа арилжсанаас 11 компанийн хувьцаа өсөв.

 Тодруулбал 13  компанийн хувьцаа буурсан  бол гурван компанийн хувьцаа тогвортой байлаа. Үүнээс “Монгол шевро” компанийн хувьцаа хамгийн өндөр буюу 14.47 хувиар өссөн бол “Увс чацаргана” 13.00 хувиар,  “Монгол нэхмэл” 9.76 хувиар  өсчээ. Мөн 1,541 ширхэг Засгийн газрын үнэт цаас хоёрдогч зах зээл дээр арилжиж 276 сая 612 463 төгрөгийн гүйлгээ хийлээ.

 Мөн өдөр “MSE ALL” индекс 865.67 нэгж болж 0.13 хувиар буурсан бол зах зээлийн үнэлгээ 1 их наяд 518 тэрбум 433 сая 408 102  төгрөг болов.

Эх сурвалж: Монгол банк

+ There are no comments

Add yours