Амралтын өдрүүдээр хулгайн 35 гэмт хэрэг гарчээ

Өнгөрсөн долоо хоногийн амралтын өдрүүдэд Цагдаагийн ерөнхий газарт хулгайн 35 гэмт хэрэг бүртгэгджээ.  “Нарантуул олон улсын худалдааны төвийн өргөтгөлийн зогсоолд байсан автомашины тэвшнээс гутал хулгайд алдсан” гэсэн мэдээлэл 3сарын 10нд БЗД-гийн Цагдаагийн 1-р хэлтэст иржээ. Уг мэдээллийн дагуу шалгахад Дархан уул аймгийн харьяат  Ө-гийн “ISUZU” автомашины тэвшин дээрээс 20хос нэг шуудайтай гутлыг  Баянгол дүүргийн 10 хороонд оршин суух  Б гэгч хулгайлсныг БЗД-гийн Цагдаагийн 1-р хэлтэс шуурхай эрэн сурвалжлан илрүүлж, хэргийг шалгаж байгаа юм байна. Мөн тус өдөр БЗД-гийн 17 хороо  байрлах “Эмнэлгийн … тоот хашаанаас монгол гэр хулгайлж байна” гэсэн мэдээллийн дагуу цагдаагийн албан хаагчид шалгахад Чингэлтэй дүүргийн 17 хороонд суух П-гийн таван ханатай гэрийг БЗД-ийн 17 хороонд суух Г гэгч бусадтай бүлэглэн хулгайлж байсныг үйлдэл дээр нь баривчилжээ. Тиймээс ард иргэд та бүхнийг хулгайн гэмт хэргээс сэргийлэн анхаарал болгоомжтой байхыг Цагдаагийн Ерөнхий газраас сэрэмжлүүлж  байна.

+ There are no comments

Add yours