“Улаанбаатар хивс” компани 30.3 сая төгрөгийн ногдол ашиг тараана

 “Улаанбаатар хивс” хувьцаат компани нийт 30.3 сая төгрөгийг ногдол ашиг болгон хувьцаа эзэмшигчдэдээ тараахаар шийдвэрлэлээ.

Өөрөөр хэлбэл, нэгж хувьцаандаа 75 төгрөгийг ногдол ашиг болгон тараах юм.

Энэхүү ногдол ашгийг энэ оны 5 дугаар сарын 1-15 өдрийн хооронд “Үнэт цаасны төвлөрсөн хадгаламжийн төв” ТӨХХК дахь хувьцаа эзэмшигчдийн дансанд байршуулах аж.

Ногдол ашиг авах эрхтэй хувьцаа эзэмшигчдийн нэрсийн жагсаалт гаргах өдрийг энэ оны хувьцаа эзэмшигчдийн ээлжит хурлын бүртгэлийн өдрөөр буюу энэ сарын 10-ны өдрөөр тогтоосон байна.

http://www.montsame.mn

+ There are no comments

Add yours