Монгол, Хятад, Оросыг дамнасан авто замын дамжин өнгөрөх тээврийн АН-3 коридорын бэлтгэл ажлыг хангах хүрээнд тээврийн хэрэгслийн гэрчилгээ дэх мэдээллийг  Монгол, Англи хэл дээр бичдэг болсон талаар ЗТХЯ-наас мэдээллээ.

Ингэснээр дамжин өнгөрөх болон улс хоорондын тээвэрлэлт гүйцэтгэхэд бичиг баримтаас үүдэлтэйгээр бий болдог саадыг арилгах, олон улсын жишигт нийцүүлэх нэг алхам болж байгаа юм. Гэхдээ иргэдийг заавал гэрчилгээгээ солиул гэж шаардахгүй юм. Иргэд хүссэн үедээ гэрчилгээгээ солиулах хүсэлтийг холбогдох албанд гаргах боломжтой ажээ.

Түүнчлэн тээврийн хэрэгслийг шинээр бүртгэх, шилжилт хөдөлгөөн хийх үед шинэчилсэн гэрчилгээг олгохоор зохион байгуулж байна.

Сэтгэгдэл үлдээх

Leave a Reply

Your email address will not be published.

Confirm that you are not a bot - select a man with raised hand:

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.