НҮБ малчин өрхүүдэд тусламж хүргүүлнэ

НҮБ малчин өрхүүдэд тусламж хүргүүлнэ
НҮБ-ын Онцгой байдлын тусламжийн төв сангаас Монгол Улсад өвөлжилт хүндэрсэн аймгуудын эмзэг бүлгийн малчин өрхүүдэд хүмүүнлэгийн тусламжийг энэ сарын 13-нд хүргэхээр болжээ. Энэ удаагийн тусламжид малын тэжээл, мал эмнэлгийн анхны тусламжийн багц байгаа бөгөөд малын өвчин, хорогдлоос урьдчилан сэргийлэх зорилготой юм байна. Энэхүү тусламжийг өвөлжилт хүндэрсэн 13 аймагт хүргэх тусламжийн цуваа нь Сонгинохайрхан дүүргийн Орбит дахь Улсын нөөцийн гуравдугаар агуулахын байрнаас 10.00 цагт хөдлөх юм байна.

Leave a Reply

Your email address will not be published.

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.

Цагаан хаданд тэг зогсолт хийнэ

Цагаан хаданд тэг зогсолт хийнэ

"Ногоон бүс"-ээр зарлагдаад байсан Өмнөговь аймагт халдварын 14 тохиолдол бүртгэгдээд байгааг тус аймгийн Онцгой комисс фэйсбүүк дэх хуудсаараа дамжуулан мэдээлсэн. Ялангуяа Цагаан хад суурьшлийн бүсэд...