Дүүргийн намын даргад өрсөлдөхөд 20 сая хэрэгтэй гэв

Ардчилсан намын шат, шатны удирдлагыг сонгох санал хураалт ирэх дөрөвдүгээр сарын 2-нд болно. Энэхүү санал хураалтаар 21 аймаг, нийслэлийн есөн дүүрэг, 338 сумын намын дарга, 152 хорооны үүрийн дарга, намын хорооны гишүүдийг сонгох юм.

Гэвч дотоод сонгуульд өрсөлдөх нэр дэвшигч нь шат, шатандаа өндөр дэнчин тавих болсон нь эхнээсээ эсэргүүцэлтэй тулж эхэлжээ.

Нэр дэвшигчийн сонгуулийн хураамжийн төлбөрийг тодруулбал,

  • Үндэсний бодлогын хороонд өрсөлдөхөд 3 сая, дэнчин нь мөн 3 сая
  • Нийслэлийн намын даргад өрсөлдөхөд 90 сая
  • Аймгийн намын даргад өрсөлдөхөд 15 сая
  • Багануур, багахангай, Налайх дүүргийн намын даргад өрсөлдөхөд 10 сая
  • Сумын намын хорооны даргад өрсөлдөхөд 200 мянга
  • Нийслэлийн намын хорооны гишүүнд өрсөлдөхөд 1.5 сая
  • Аймгийн намын хорооны гишүүнд өрсөлдөхөд 50000, дэнчин нь 120000
  • Дүүргийн намын хорооны гишүүн 250000
  • Багануур, Багахангай, Налайх дүүргийн гишүүнд өрсөлдөхөд 250000
  • Сумын намын хорооны гишүүн 12000

news.mn

+ There are no comments

Add yours