Монголбанкнаас зарласан эсээ бичлэгийн уралдааны шилдгүүд тодров

 Монголбанкнаас зохион байгуулсан “Монгол Улсын хүрэх ёстой хөгжлийн түвшин, үүнд иргэн хүний оруулах хувь нэмэр” сэдэвт эсээ бичлэгийн уралдааны дүн гарсан байна.

Төвбанк эдийн засгийн ерөнхий сэдвийн хүрээнд эсээ бичлэгийн уралдааныг тогтмол зохион байгуулснаар иргэдийн санхүүгийн мэдлэгийг дээшлүүлэх хөшүүргийг бий болгохын зэрэгцээ Монголбанкны тухай мэдлэгийг сайжруулна гэж үзэж буй юм.

 “Монгол Улсын хүрэх ёстой хөгжлийн түвшин, үүнд иргэн хүний оруулах хувь нэмэр” сэдвийн хүрээнд иргэдийн дунд эсээ бичлэгийн уралдааныг өнгөрсөн нэгдүгээр сарын 17-ноос хоёрдугаар сарын 13-ныг хүртэл зохион байгуулж, нийт 223 материал хүлээн авч 12 үзүүлэлтээр шилдгүүдийг тодруулжээ.

Тус тэмцээнд Улаанбаатар, хөдөө орон нутаг, хилийн чанадаас оролцогчид оюуны бүтээлээ ирүүлснээс эхний байранд Увс аймгийн Улаангом сумын  нэгдүгээр дунд сургуулийн сурагч Б.Ганбат, хоёрдугаар байрт МУИС-ийн Шинжлэх Ухааны Сургуулийн дөрөвдүгээр курсын оюутан З.Баасандорж, гуравдугаар байрт ХБНГУ-д суралцаж буй оюутан Б.Мөнхдалай шалгарсан байна.

Дашрамд дурдахад Монголбанкнаас “Монголбанкны нэрэмжит эрдэм шинжилгээний бага хурал”, “Шилдэг эдийн засгийн нийтлэл”, “Монголбанкны эсээний тэмцээн” зэрэг уралдаан зарлахаар товложээ.

http://www.montsame.mn/dotood-medee/47422

+ There are no comments

Add yours