Сүхбаатарын талбайд хагас нүцгэн жагссан эмэгтэйчүүдийг баривчлаагүй

Олон улсын эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах өдөр дэлхийн өнцөг булан бүрт эмэгтэйчүүд эрхийнхээ хүрээнд үзэл бодлоо илэрхийлэн, тайван жагсаал хийлээ. Монгол Улсад ч өчигдөр Сүхбаатарын талбай дээр гурван эмэгтэй хагас нүцгэн байдалтайгаар оффшорчдыг эсэргүүцэн, биедээ лоозон зүүж эсэргүүцлээ илэрхийлэв.

Тэднийг  цагдаа нар баривчилсан гэх мэдээлэл тархаад байгаа, энэ талаар УБХЦГ-ын Үйл ажиллагааны хэрэгжилтийг зохицуулах газрын тасгийн дарга, цагдаагийн хурандаа Л.Амар-Мөрөнөөс тодруулахад, Цагдаагийн газар тэднийг баривчлаагүй.

Харьяа Сүхбаатар дүүргийн Цагдаагийн нэгдүгээр хэлтсээс уг эмэгтэйчүүд яагаад хагас нүцгэн жагсах болсныг шалгаж байгаа юм билээ. Энэ нь  албаны үгээр бол материалжуулж байгаа л хэрэг.  Тэрбээр сэтгүүлчдийн дэргэд утсаар ярьж ийм хариу авсан юм.

УБХЦГ-т 14 цагт иргэдийн мөнгө залилсан сүлжээний хэргийн талаар л мэдээлэл өгнө. Түүнээс бус талбайд жагссан эмэгтэйчүүдийн асуудал яригдаагүй гэлээ.

+ There are no comments

Add yours