“Материал импекс” ХК 24.6 сая төгрөгийн ногдол ашиг тараана

“Материал импекс” ХК-ийн Төлөөлөн удирдах зөвлөлийн өнгөрсөн хоёрдугаар сарын 13-ны өдрийн 08 тоот тогтоолоор хувьцаа эзэмшигчиддээ ногдол ашиг болгон тараахаар  шийдвэрлэжээ.

Тодруулбал тус компани нэгж хувьцаандаа 18 төгрөг буюу нийт 24.6 сая төгрөгийн ногдол ашгийг тараах юм байна.

Тиймээс ногдол ашиг авах эрхтэй хувьцаа эзэмшигчдийн нэрсийн жагсаалтыг гуравдугаар сарын 27-ны өдрөөр гаргах аж. Ногдол ашгийг 12 дугаар сарын 31-ний дотор “Үнэт цаасны төвлөрсөн хадгаламжийн төв” ТӨХК-ийн байранд олгоно хэмээн “Материал импекс” ХК-иас мэдээллээ.

http://www.montsame.mn

Leave a Reply

Your email address will not be published.

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.

Цагаан хаданд тэг зогсолт хийнэ

Цагаан хаданд тэг зогсолт хийнэ

"Ногоон бүс"-ээр зарлагдаад байсан Өмнөговь аймагт халдварын 14 тохиолдол бүртгэгдээд байгааг тус аймгийн Онцгой комисс фэйсбүүк дэх хуудсаараа дамжуулан мэдээлсэн. Ялангуяа Цагаан хад суурьшлийн бүсэд...