С.Батболдын шийдвэрийг шүүхээс түдгэлзүүлжээ

Нийслэлийн засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч С.Батболд энэ сарын 2-ны өдөр Баянзүрх дүүргийн Засаг даргаар Э.Бат-Амгаланг томилох захирамж гаргасан. Уг захирамжийг тус дүүрэгт олонхи болсон АН-ын ИТХ-ын төлөөлөгчид хүлээн авахаас татгалзаж, суулт зарласан хэдий ч цагдаагийн байгууллагаас албадан тараасан юм.
Өнөөдөр Захиргааны хэргийн шүүхээс Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч С.Батболдын Баянзүрх дүүргийн засаг даргаар Э.Бат-Амгаланг томилох батламжлах захирамжийг хэрэгсэхгүй болгосон байна.
Энэ талаар Нийслэлийн засаг дарга захирагч С.Батболд “Би шүүхийн шийдвэрийг хүлээн авч байна. Гэхдээ захирамжаа ямар үндэслэлээр гаргаснаа шүүхийн өмнө нотолно” гэж мэдэгдэв.

+ There are no comments

Add yours