М.Энхболд, Ж.Эрдэнэбат нар “Дүнжингарав” наадмыг түдгэлзүүлэх Шүүхийн шийдвэрийг хэрэгжүүлсэнгүй

2016 оны хоёрдугаар сард Хөдөлмөрийн сайдын тушаал гарч, жил бүрийн 11 дүгээр сараас тавдугаар сарын 1-нийг хүртэлх хугацаанд хурдан морины уралдаан, сунгаанд хүүхдээр хурдан морь унуулахыг хориглосон.
Гэтэл Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат 2017 онд зохион байгуулах хурдан морины хаврын болон зуны уралдааны товыг тогтоосон юм. Ингэхдээ “Дүнжингарав” хурдан морьдын уралдааныг өнөөдөр буюу гуравдугаар сарын 5-ны өдөр Төв аймгийн Аргалант сумын нутаг Цагаан хөтөлд болохоор товлосон.
Харин энэ долоо хоногийн баасан гаригт Нийслэлийн захиргааны хэргийн шүүхээс “Дүнжингарав” наадмыг зохион байгуулах тухай Ерөнхий сайд Ж.Эрдэнэбатын тогтоолыг түдгэлзүүлэх шийдвэр гаргаж, шийдвэр гарсан өдрөөсөө эхлэн хэрэгжинэ гэж шийдвэрлэсэн.
Гэтэл яг одоо “Дүнжингарав” хурдан морьдын уралдаан товлосон газраа болж байгаа юм байна.

+ There are no comments

Add yours