Монгол Улсын Ерөнхий сайд Ж.Эрдэнэбатаар ахлуулсан Хүнсний аюулгүй байдлын Үндэсний зөвлөл анхдугаар хуралдаанаа хийсэн. Энэ хуралдаанаар 2017 онд экспортлох, импортлох стратегийн хүнсний тоо, хэмжээний тухай асуудлыг хэлэлцэж, зөвлөлийн гишүүдийн гаргасан саналыг тусгаж зөвлөмж гаргахаар болсон байна. Энэ дагуу үхрийн мах 38 мянга тонн, адууны мах 20 мянган тонныг экспортлохоор, харин хонь, ямааны махны хэмжээнд хязгаар тогтоохгүй байхаар шийдвэрлэлээ.

Мөн улаанбуудайн гурил 15 мянган тонн, хүнсний улаанбуудайг 10 мянга тонныг экспортлохоор тогтов. Харин үхрийн мах 500 тонн, хуурай сүү 4240 тонн, үрийн буудай 10 мянга тонн импортолж, шингэн сүүний импорт хийхгүй байх нь зүйтэй гэж үзжээ. Монгол Улс шингэн сүүнийхээ хэрэглээг дотооддоо бүрэн хангах чадвартай гэж үзсэн байна.

Үйлдвэрийн аргаар бэлтгэсэн махыг экспортлоход Монголын талаас шалтгаалах бэлтгэл ажлыг шуурхай зохион байгуулж, экспортлогч аж ахуйн нэгжийг дэмжиж ажиллахыг ХХААХҮЯ, Мэргэжлийн хяналтын ерөнхий газар, Гаалийн ерөнхий газарт тус тус чиглэл болгосон байна.

Сэтгэгдэл үлдээх

Leave a Reply

Your email address will not be published.

Confirm that you are not a bot - select a man with raised hand:

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.