М.Энхболд, Ж.Эрдэнэбат нар “Дүнжингарав” наадмыг түдгэлзүүлэх Шүүхийн шийдвэрийг хэрэгжүүлсэнгүй

М.Энхболд, Ж.Эрдэнэбат нар “Дүнжингарав” наадмыг түдгэлзүүлэх Шүүхийн шийдвэрийг хэрэгжүүлсэнгүй

2016 оны хоёрдугаар сард Хөдөлмөрийн сайдын тушаал гарч, жил бүрийн 11 дүгээр сараас тавдугаар сарын 1-нийг хүртэлх хугацаанд хурдан морины уралдаан, сунгаанд хүүхдээр хурдан морь унуулахыг хориглосон.
Гэтэл Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат 2017 онд зохион байгуулах хурдан морины хаврын болон зуны уралдааны товыг тогтоосон юм. Ингэхдээ “Дүнжингарав” хурдан морьдын уралдааныг өнөөдөр буюу гуравдугаар сарын 5-ны өдөр Төв аймгийн Аргалант сумын нутаг Цагаан хөтөлд болохоор товлосон.
Харин энэ долоо хоногийн баасан гаригт Нийслэлийн захиргааны хэргийн шүүхээс “Дүнжингарав” наадмыг зохион байгуулах тухай Ерөнхий сайд Ж.Эрдэнэбатын тогтоолыг түдгэлзүүлэх шийдвэр гаргаж, шийдвэр гарсан өдрөөсөө эхлэн хэрэгжинэ гэж шийдвэрлэсэн.
Гэтэл яг одоо “Дүнжингарав” хурдан морьдын уралдаан товлосон газраа болж байгаа юм байна.

Leave a Reply

Your email address will not be published.

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.

Д.Амарбаясгалан: АН-ын асуудал цэвэр өөрсдийнх нь асуудал, Монголд нэг намын дарангуйлал тогтох ямар ч боломжгүй

Д.Амарбаясгалан: АН-ын асуудал цэвэр өөрсдийнх нь асуудал, Монголд нэг намын дарангуйлал тогтох ямар ч боломжгүй

МАН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Д.Амарбаясгалан улс төрийн нөхцөл байдалтай холбогдуулан мэдээлэл хийлээ. Тэрээр, Ерөнхийлөгчийн сонгуульд парламентын нэг нам нэг нэр дэвшигч дэвшүүлэх ёстой. Гэтэл АН...