Монголын хөрөнгө оруулалтын чуулган Канадад эхэлжээ

Уул уурхай, хүнд үйлдвэрийн яам жил бүр Канадад болдог дэлхийн уул уурхайн хурал өнөөдөр /2017.03.05/ Торонто хотноо эхэлжээ. Хурал ирэх лхагва гариг буюу гуравдугаар сарын 8-ны өдөр хүртэл үргэлжилнэ.

Хурлын эхний өдөр /2017.03.05/ “Монгол: Тогтвортой байдлын төлөө нөөц боломжийг нээх нь” сэдвээр эхэлжээ. Хурлаар Монголын хөрөнгө оруулалтын орчин, өрсөлдөх чадварыг сайжруулахаар хийж буй алхмууд, хайгуулын шинэ боломжууд, хайгуулын шинэ нээлтүүд, төслүүд, хөрөнгө оруулалтын боломжийн талаар голлон ярилцаж байна.

Тус хуралд салбарын яам, Ашигт малтмал, газрын тосны газар /АМГТГ/, Монголын хайгуул, уул уурхайн компаниуд болон хэвлэл мэдээллийнхэн оролцож буйг эх сурвалж мэдээллээ. Монголын хуралд 240 орчим хүн бүртгүүлснээс 150 орчим нь мэргэжлийн хөрөнгө оруулалтын байгууллагын төлөөлөл юм байна.

УУХҮ-ийн сайд, АМГТГ-ын дарга, хоёр улсын элчин сайдууд илтгэл тавихаас гадна “Эрдэнэс Монгол”, “Оюутолгой” компани болон Монголд хайгуул хийж буй компаниуд илтгэл тавих юм. Энэ дунд Торонтонгийн хөрөнгийн биржид 2017 онд IPO хийхээр төлөвлөж буй “Steppe Gold” компанийн илтгэл багтаж байна. Тус компани Алтан цагаан овоо төсөлд хайгуул хийж буй. PDAC хурлын хувьд дэлхийн хайгуул, уул уурхайн чиглэлийн хамгийн томд тооцогдох хурал чуулган гэдгээрээ салбарынхны анхаарлын төвд байдаг ач холбогдолтой арга хэмжээ юм байна.

+ There are no comments

Add yours