Иргэн та сонгууль өгөх эрхтэй

Монгол Улсын Ерөнхийлөгчийг сонгох сонгууль ирэх зургаадугаар сарын 26-нд болно. Харин хилийн чанад дахь сонгогчдын саналыг ирэх зургаадугаар сарын 10-11-ний өдөр тухайн улсын орон нутгийн цагаар 07.00-22.00 цагийн хооронд авах юм.

Одоогийн байдлаар сонгуулийн бэлтгэл ажлын хүрээнд сонгогчдын нэрсийн жагсаалтыг цахим хуудаст байршуулж дуусчээ. Тиймээс сонгогчид www.burtgel.mn сайтаар орж, нэрсийн жагсаалтад бичигдсэн эсэхээ шалгах боломжтой. Сонгуулийн Ерөнхий хороо Ерөнхийлөгчийн сонгуулийн бэлтгэл ажлыг зохион байгуулах төлөвлөгөө болон цаг хугацааны хуваарь батлаад буй. Энэ сард тус хороо заавар, загвар, маягт боловсруулж батлах, сургалт зохион байгуулах зэрэг ажлуудыг зохион байгуулах гэнэ.

+ There are no comments

Add yours