Ноосны урамшууллын мөнгийг олгож эхэллээ

Ноосны урамшууллын мөнгийг олгож эхэллээ

УИХ-ын 30 дугаар тогтоолыг хэрэгжүүлэх зорилгоор батлагдсан Засгийн газрын 2015 оны 122 дугаар тогтоолоор батлагдсан “Хонины ноос, тэмээний ноос бэлтгэж үндэсний үйлдвэрт тушаасан хоршооны гишүүн малчин, мал бүхий этгээдэд мөнгөн урамшуулал олгох тухай журам”-ын хүрээнд урамшууллыг олгож эхэлсэн байдаг.

2016 оны хувьд хонь, тэмээний ноосны урамшуулалд 21 аймаг, нийслэлийн сум, дүүргээс нийт 92,885 малчин, мал бүхий этгээдийн үндэсний үйлдвэрт тушаасан 20,599 тн ноосонд урамшуулалд хамрагдах мэдээлэл ХХААХҮЯ-ны харьяа Мал хамгаалах санд ирсэн байна.

Мал хамгаалах санд ирсэн мэдээллийг нягтлан шалгаж үзээд, 22,6 тэрбум төгрөгийн урамшууллыг Монголбанкаар дамжуулан малчдын дансанд оруулах шилжүүлжээ.

2011 онд анх Ноосны урамшууллыг олгож эхэлснээс хойш 2015 он хүртэл Үндэсний боловсруулах үйлдвэрт хонь, тэмээний ноос бэлтгэж нийлүүлсэн 413 мянган малчин, мал бүхий этгээдийн тушаасан 71 мянган тн ноосонд 112,7 тэрбум төгрөгийн урамшууллыг олгожээ.

Эх сурвалж: ХХААХҮЯ

Share

Leave a Reply

Your email address will not be published.

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.