Монгол Улсын Засгийн газар, ОУВС-гийн зургаан сарын турш хэлэлцээр хийсний эцэст, манай улсад Өргөтгөсөн санхүүжилтийн хөтөлбөрийг хэрэгжүүлэхээр болсон. Ирэх сард ОУВС-гийн захирлуудын зөвлөлийн хуралдаанаар уг асуудал хэлэлцэгдэж, албан ёсны шийдвэр гарах юм. Энэ талаар ОУВС-гийн ажлын хэсгийн ахлагч Коши Матай “Өргөтгөсөн санхүүжилтийн хөтөлбөр хэрэгжихээс өмнө 2017 оны төсөвт тодотгол оруулах, Банкны салбарт үнэлгээ хийгдэх, Монголбанкин дээр байсан төсөвтэй адилтгах санхүүжилтийг зогсоох гурван үндсэн шаардлага бий” гэж онцлоод буй. ОУВС-гаас тавьсан уг шаардлагуудыг хангах ажил Засгийн газрын хүрээнд өрнөж эхлээд байна.
Засгийн газрын хуралдаанаар төсвийн тодотголын төслийг хэлэлцэнэ
Засгийн газрын ээлжит хуралдаан маргааш болно. Тус хуралдаанаар 2017 оны төсвийн тодотголын төслийг хэлэлцэхээр товлогджээ. Сангийн яамны зүгээс 2017 оны төсөвт тодотгол хийх хувилбарыг боловсруулж байгаа гэдгийг сайд нь тодотгосон билээ. Энэ удаагийн төсвийн тодотголоор ОУВС-гийн тавьсан шаардлагын дагуу нийгмийн халамжийн чиглэл дэх зарим хуулиудад өөрчлөлт оруулах, хүчингүйд тооцох, зарим төрлийн татварыг нэмэх асуудлыг тусгаж өгөх юм.
ТОДРУУЛБАЛ,
Шатахууны онцгой албан татварыг долдугаар сарын 1-нээс
Хүн амын орлогын албан татврыг орлогоос шалтгаалан 10-20 хувь шатлалтай нэмэх
Нийгмийн даатгалын шимтгэлийг 2017-2019 онд 2, 1, 2 хувиар нэмэгдүүлэх
Суудлын автомашины онцгой албан татварыг насжилтаас нь хамаарч 3-15 хувиар, цилиндрийн багтаамж 4501 см куб метрээс илүү бол 40-250 хувиар
Тамхи, согтууруулах ундааны татварыг 2018 онд 10 хувь, 2019 онд 5 хувь, 2020 онд 5 хувиар
Хадгаламжийн хүүгийн орлогод татвар ногдуулна. Одоо мөрдөгдөж байгаа хуулиар 2018 онд хадгаламжийн хүүгийн орлогын албан татвар нэмэгдэх байсныг наашлуулж, 2017 оны дөрөвдүгээр сарын 1-нээс мөрдөхөөр болсон.
Импортын тамхинд ногдох Гаалийн албан татвар таван хувь байсныг 30 хувиар нэмэгдүүлэх
Татварын удирдлагыг сайжруулах, татварын орлогыг нэмэгдүүлэхээр асуудлууд төсвийн тодотголд сууж өгөх юм.
Сангийн яамнаас томилогдсон ажлын хэсэг гадны орнуудад ажиллаж байна
ОУВС-гийн Өргөтгөсөн санхүүжилтийн хөтөлбөрийн хүрээнд манай улсад тус сангийн шугмаар 440 сая ам.доллар, Хятадын Ардын банкнаас 2 тэрбум ам.доллар, Азийн хөгжлийн банк, Дэлхийн банк тэргүүтэй олон улсын байгууллагууд, Япон, Солонгос зэрэг гуравдагч хөрш орнуудаас 3 тэрбум ам.долларын зээл орж ирэх боломж бүрдэж буйг холбогдох албаныхан онцолсон. Нийтдээ 5.5 тэрбум ам.долларын зээлийн шугам ОУВС-гийн зуучлалаар нээгдэж буй юм.
Манай улсын хувьд ирэх сарын 21-нд 580 сая ам.долларын бондын өрийг төлөх учиртай. Уг төлөлтийг шинээр бонд гаргаж хийхээр яригдаж байна. Сангийн яамны зүгээс ОУВС-тай нэгдсэн тохиролцоонд хүрснийхээ дараа буюу даваа гаригийн өглөө ажлын хэсгийн гадны орнууд руу илгээжээ. Эх сурвалжийн мэдээлж буйгаар ажлын хэсгийнхэн хөрөнгийн бирж хөгжсөн улс орнуудад ажиллаж байгаа аж. Тодруулбал, ажлын хэсгийнхэн энэ өдрүүдэд Хонконг, Токио, Торонто, Нью-Йорк, Сингапур, Лондон зэрэг хотуудад ажиллаж байгаа юм.
erdenebat
АН-ын бүлэг ОУВС-гийн асуудлаар өргөтгөсөн хуралдаан хийнэ
УИХ дахь Ардчилсан намын бүлэг маргааш ОУВС-гаас хэрэгжүүлэх Өргөтгөсөн санхүүжилтийн хөтөлбөрийн асуудлаар танилцуулга сонсож, уг асуудлаар байр суурианэгтгэхээр төлөвлөжээ. Хуралдаан Төрийн ордны “Их Эзэн Чингис Хаан” танхимд өргөтгөсөн байдлаар явагдах юм.

Сэтгэгдэл үлдээх

Leave a Reply

Your email address will not be published.

Confirm that you are not a bot - select a man with raised hand:

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.