1072 хувьцааны асуудлаар хүсэлт гаргалаа


Warning: Undefined variable $commentcount in /home/admin/web/murch.mn/public_html/wp-content/plugins/facebook-comment-by-vivacity/user-file.php on line 121

Эдийн засагч Л.Наранбаатар,  хуульч Б.Баяр нар өнөөдөр /2017.02.17/ Санхүүгийн зохицуулах хороонд албан бичиг хүргүүллээ. Тэд Санхүүгийн зохицуулах хорооны Ажлын албаны дарга Т.Жамбаажамцад “Эрдэнэс Тавантолгой”-н хувьцаа эзэмшигчдийн эрх ашгийг хамгаалах асуудлаар албан бичгээр хүсэлтээ гаргаж байгаа юм байна.

Хүсэлтэнд  “Санхүүгийн зохицуулах хороо нь “санхүүгийн зах зээлийн тогтвортой байдлыг хангах, санхүүгийн үйлчилгээг зохицуулах, холбогдох хууль тогтоомжийн биелэлтэд хяналт тавих, хөрөнгө оруулагч, үйлчлүүлэгчдийн эрх ашгийг хамгаалах чиг үүрэг бүхий төрийн байгууллага”-ын хувьд “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн хувьцаа эзэмшигчийн хуульд заасан “Хувьцаа эзэмшигч нь .. Өөрийн эзэмшиж байгаа хувьцааг чөлөөтэй захиран зарцуулах эрх, хувьцаа эзэмшигчдийн хуралд оролцох, мэдээлэл авах, өөрийн эзэмшлийн хувьцааг компани эргүүлэн худалдаж авахыг шаардах, дүрмээр хязгаарлаагүй бол бусад хувьцаа эзэмшигчдэд хувьцаагаа санал болгохгүйгээр, тэдний саналыг харгалзахгүйгээр хувьцаагаа захиран зарцуулах эрх болон бусад эрхийг” хэрэгжүүлэх эрхийг хангаж өгнө үү” хэмээжээ.

 

Мөн  Монголын Хөрөнгийн бирж, Үнэт цаасны төвлөрсөн төв хадгаламжийн төв, “Эрдэнэс МГЛ” ХХК, “Эрдэнэс-Толгой” ХК болон түүний жижиг хувьцаа эзэмшигчид болон Засгийн газарт хүргүүлсэн байна.

Сэтгэгдэл үлдээх

Leave a comment

Your email address will not be published.

Confirm that you are not a bot - select a man with raised hand:

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.