>УИХ-ын Эдийн засгийн байнгын хорооны хуралдаан /2017.2.1/ яг одоо үргэлжилж байна. Тус хуралдаанаар Хөгжлийн банкны тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг хийж буй юм.

УИХ-ын гишүүн Ч.Хүрэлбаатар, Л.Энх-Амгалан, Б.Дэлгэрсайхан, О.Баасанхүү нар Олон улсын валютын сангийн төлөөлөгчид Монгол Улсад ирчихсэн, “Стэнд бай” хөтөлбөрийг олгох эсэх асуудлаа Засгийн газрын гишүүдтэй ярилцаж эхэлж байгаа энэ үед Хөгжлийн банкны тухай хуулийн төслөө батлах нь гэрээ хэлцэл хийхэд хүндрэл учруулна гэж бодож байна. Яагаад гэвэл Олон улсын валютын сантай хэлэлцэж байгаа асуудлын тодорхой хувь нь Хөгжлийн банктай холбогдож байгаа. Иймээс хуулийн төслийн хэлэлцүүлгийг түр хугацаагаар хойшлуулж өгөөч” гэсэн хүсэлт тавьсан ч байнгын хорооны дарга Д.Тэрбишдагва санал хураалгасангүй. Мөн бусад гишүүд нь “Өмнө нь горимын санал хураалгахад дэмжлэг аваагүй тул дахин санал хураалгах шаардлагагүй” гэсэн тайлбар хийв. Ингэснээр хуулийн төслийн хэлэлцүүлгийг үргэлжүүлж, ажлын хэсгээс оруулж ирсэн зарчмын зөрүүтэй саналуудаар санал хураалгаж байна.

Уг нь Сангийн яамны Төрийн нарийн бичгийн дарга Б.Нямаа, Хөгжлийн банкны захирал Б.Батбаяр нарын тайлбараар бол Олон улсын валютын сантай хийж байгаа хэлэлцээр эхэлж байгаа. Ийм учраас Хөгжлийн банкинд нэмэлтээр шаардлага тавигдаж эхлэхийг үгүйсгэх аргагүй. Энэ нөхцөлд тус байнгын хороогоор хэлэлцэж байгаа Хөгжлийн банкны тухай хуульд өөрчлөлт орохгүй гэх баталгаагүй аж.

Мөн Монгол Улсад Олон улсын валютын сангийн “Стэнд бай” хөтөлбөрийг авах зайлшгүй шаардлага бий юм байна. Гэвч УИХ дахь МАН-ын бүлгийн гишүүдийн олонхи нь гишүүдээсээ гаргаж байгаа саналыг ч хүлээж авсангүй, УИХ дахь МАН-ын бүлэг гурван ч даргатай ч нэг нь ч орж ирж завсарлага хүссэнгүй.

Гишүүдийнх нь байр суурь хоёр хуваагдсанаас Хөгжлийн банкны хуулийн төсөлтэй холбоотойгоор ажлын хэсгээс оруулж ирсэн зарим зарчмын зөрүүтэй саналууд унаж, байна.

Сэтгэгдэл үлдээх

Leave a Reply

Your email address will not be published.

Confirm that you are not a bot - select a man with raised hand:

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.