Монголбанк валютын дуудлага худалдаа зохион байгууллаа
Монгол банкнаас өнөөдөр/2017.1.30/ валютын дуудлага худалдаа зохион байгууллаа.
Арилжааны хэлбэр: Ялгаатай ханшаар хийх арилжаа
Тайлбар
1.Спот арилжаа: Банкууд 2451.34 төгрөгийн жигнэсэн дундаж ханштайгаар 6.1 сая ам.доллар худалдаж авах, 2462.30 төгрөгийн жигнэсэн дундаж ханштайгаар 20.5 сая ам.доллар худалдах, 351.78 төгрөгийн жигнэсэн дундаж ханштайгаар 43.0 сая юань худалдан авах санал тус тус ирүүлсэн бөгөөд Монголбанк 2463.00 төгрөгийн хаалтын ханштайгаар 13.0 сая ам.доллар худалдан авав.
2.Своп, форвард арилжаа: Банкууд 2.5 сая ам.доллар худалдан авах төгрөгийн, 29.5 сая ам.доллар худалдах ам.долларын своп хэлцэл байгуулах санал тус тус ирүүлсэн бөгөөд Монголбанк ам.долларын своп хэлцлээр 9.5 сая ам.долларыг худалдан авсан болно.

ЭХ СУРВАЛЖ: МОНГОЛБАНК

Сэтгэгдэл үлдээх

Leave a Reply

Your email address will not be published.

Confirm that you are not a bot - select a man with raised hand:

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.